Аймаг, нийслэлийн нутаг дамнан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ

Аймаг, нийслэлийн нутаг дамнан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ

Аймаг нийслэлийн нутаг дамнан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчиллаа хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмнэлгээс энэ сарын 10-ны өдөр нөүтбүүк алдсан гэх,  мөн энэ сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн биеийн тамирын заалнаас "Эйч Би" брэндийн зөөврийн компъютер хулгайд алдагдсан гэх гомдлууд цагдаагийн байгууллагад иржээ.

Түүнчлэн,

  • Дорнод аймгаас эд зүйл хулгайд алдагдсан гэх гомдол энэ сарын 17-ны өдөр,
  • Дархан-Уул аймгийн эмнэлгээс хэтэвч болон бугуйн цаг алдагдсан гэх дуудлага 9 дүгээр сарын 18-ны өдөр, 
  • Дархан-Уул аймгийн нэр бүхий эмнэлгээс "Самсунг 52", "Самсунг 62" загварын гар утаснуудыг хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Тус хэргүүдийг үйлдсэн иргэн Г-г Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй аж.