Иргэний мэдээллийн мөрөөр газар дээр нь хяналт шалгалт хийжээ

Иргэний мэдээллийн мөрөөр газар дээр нь хяналт шалгалт хийжээ

"Бямба-Очир Батдэлгэр" facebook хаягаас 2025 оны есдүгээр 25-нд "Богдхан дархан цаазат уулын Богины аманд дуртайн зөвшөөрөлгүйгээр газар ухаж байна" гэж пост оруулсан байна.

Уг мэдээллийн мөрөөр Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, хуулийн мэргэжилтэн Н.Алтанхуяг нарын хамт газар дээр нь хяналт шалгалтыг Дулаан сэтгэл НҮТББ-н захирал, барилгын инженерыг байлцуулан явуулахад ХУД-н 22-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Богины аманд "Дулаан сэтгэл" НҮТББ-н ашиглалтын талбайд барилгын үйл ажиллагаа холбогдох зөвшөөрлийн дагуу явуулж байна. “Дулаан сэтгэл” НҮТББ-ын анх 2016 оны А/220 тушаалаар газар ашиглах эрх авсан. 2019, 2020 онд тус тус анхан, давах болон дээд шатны шүүхийн шийдвэрээр БОАЖ-ын сайдын 2021 оны А/416-р тушаалаар газрын эрх сэргээсэн. МЗХ2022/20-008 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавартай, барилгын зураг 2022 онд батлуулсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ 2021-2026 онд хийлгэж батлуулсан. Тусгай хамгаалалттай газар нутагт 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн газар ашиглах гэрээ байгуулсан, барилгын ажлын 2023 оны БАЗГ2023/349 барилгын ажлын зөвшөөрөлтэй тус тус бичиг баримтуудыг хангагдсныг газар ашиглагчийн зүгээс Хамгаалалтын захиргааны дарга, байгаль орчны хяналтын байцаагч нарт шалгуулав. Дээрхи газар ашиглалтын талбайд иргэдэд төслийн танилцуулах самбар байршуулж нийтийг нээлттэй мэдээллээр хангаж үйл ажиллагаа ил тод байх, барилгын түр хашааг солбицлын цэгийн дагуу барьж аюулгүй байдлыг хангах, байгалийн үерээс орчин тойрныг хамгаалж, уулын ус, үерийн жалгыг сэргээж байгуулах талаар чиглэл, зөвлөмжийг өгч, хэрвээ хууль тогтоомж зөрчиж, зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар захиргааны арга хэмжээ авахыг анхааруулав.