Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр сураггүй алга болсон 2 настай хүүхдийн цогцсыг өнөөдөр олж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл уг асуудлын талаар Цагдаагийн ерөнхий газраас 17:40 цагт мэдээлэл өгөхөөр боллоо. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.