Сураггүй алга болсон хүүгийн цогсцыг олж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ

Сураггүй алга болсон хүүгийн цогсцыг олж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болж, улмаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан билээ. 

Тэгвэл сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олсон байна. Тодруулбал хүүгийн цогцсыг сураггүй алга болсон газраас 4 орчим км-ын зайнаас олсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сураггүй алга болсон хоёр настай хүүгийн цогцсыг бүрэн бүтэн байдалтай олсон. Цогцос төөрсөн газраас 3-4 км зайнаас олдсон. Хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.