Хоёр настай хүүгийн алга болсон газраас 10 гаруй км-ын зайд орших "Хувт" уулыг самнаж эхэлжээ

Хоёр настай хүүгийн алга болсон газраас 10 гаруй км-ын зайд орших "Хувт" уулыг самнаж эхэлжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болж, улмаар эрэн хайх ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа ч үр дүнд хүрээгүй байна. Тэгвэл өнөөдөр /2025.09.25/ сураггүй болсон 2 настай хүүг эрэн хайх ажил 9 дэх өдрөө эхэлсэн байна.

Өчигдөр /2025.09.24/-өөс эхлэн "Сайхан мод" гэдэг газраас гадна сумын төвөөс 10 гаруй км-ын зайтай орших "Хувт" уулыг самнаж эхэлсэн байна. Харин хүүгийн гэр бүлийн хүсэлтээр эрэлд оролцож байсан сайн дурын иргэдийг буцаасан аж. Одоо онцгой байдлын аврагчид болон Тариалан сумын төрийн байгууллагын албан хаагчид эрлийг үргэлжлүүлж байгаа ажээ.