Авлигын хэргээр ял сонссон Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэх эсэхийг шийдэх хурал маргааш болно

Авлигын хэргээр ял сонссон Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэх эсэхийг шийдэх хурал маргааш болно

Авлигын хэргээр ял сонссон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээд торгох ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2.6 жилээр хасаад буй. 

Харин шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. 

Тэгвэл тус гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэх эсэхийг маргааш шийдэх юм. Хэрэв Улсын дээд шүүх Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзвал анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нэр бүхий хүмүүст оноосон эрүүгийг ялыг хэвээр үлдэх юм. Бид уг хуралдааны шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 

Ташрамд өгүүлэхэд, Авлигын хэргээр ял сонссон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нь "Нүүдэлчин" фестивалийн хоолны зардалд 370 сая, хэвлэлд 234 сая зэргээр тэрбум гаруй төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй байгаа талаар мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.