Өөрийгөө төрийн тусгай байгууллагад ажилладаг хэмээн 330 сая төгрөг залилсан этгээдийн хэргийг шалгаж дуусчээ

Өөрийгөө төрийн тусгай байгууллагад ажилладаг хэмээн 330 сая төгрөг залилсан этгээдийн хэргийг шалгаж дуусчээ

Өөрийгөө төрийн тусгай байгууллагад ажилладаг хэмээн 330 сая төгрөгийг залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө төрийн тусгай байгууллагад ажилладаг гэж бусдыг төөрөгдөлж оруулж, байгууллагын актлагдсан тоёота ланд крузер-200 маркийн 5 ширхэг автомашиныг хямд үнээр худалдана гэж иргэнээс нийт 330 сая төгрөгийг залилсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, бодит байдлыг нуух замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан холбогдогч М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтыг дуусгаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Он гарснаас хойш бүртгэгдсэн залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн энэ оны эхний 8 сарын байдлаар нийт бүртгэгдсэн Залилах гэмт хэргийн 72.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байх тул Иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан бараа үйлчилгээ захиалга, өвчтэй хүүхдүүдийн зургийг ашигласан хандив тусламж гуйсан мэдээлэл, телеграмм апликэйшнээр даалгавар биелүүлэх ажлын санал, орон сууц хямд түрээслүүлнэ, өндөр дүнтэй зээл гаргана, Цахим сугалаа зэрэг хамгийн таатай нөхцлийг санал болгосон зар мэдээлэлд хууртаж бусдад эд хөрөнгөө залилуулахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.