АНУ-ын улс төрийн идэвхтэн “Чарли Кирк нас барсан” гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын улс төрийн идэвхтэн “Чарли Кирк нас барсан” гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын улс төрийн идэвхтэн, Д.Трампийн дэмжигч Чарли Кирк Юта мужийн Utah Valley их сургууль дээр үг хэлж байхдаа буудуулж, хүзүүндээ шархадсан тул яаралтай эмнэлэгт хүргэгдэн, хэвтэн эмчлэгдэж байжээ. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Чарли Кирк нас барсан” гэж мэдэгдсэн байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн Truth Social сүлжээндээ, “Домог болсон Чарли Кирк одоо үгүй. АНУ-ын залуу үеийнхний зовлонг ойлгож, түүнд нь сэтгэл зовних хүн түүнээс өөр байгаагүй. Бүгд л түүнтэй хамт байж, түүнд хайртай, хүндэлдэг байсан, ялангуяа би. Харин одоо тэр бидэнтэй хамт биш боллоо" гэж бичжээ.

Эх сурвалж: BBC