ВИДЕО: АНУ-ын "Turning Point"-ийг үүсгэн байгуулагч Чарли Кирк Ютагийн их сургуульд болсон арга хэмжээний үеэр буудуулж амиа алджээ

ВИДЕО: АНУ-ын "Turning Point"-ийг үүсгэн байгуулагч Чарли Кирк Ютагийн их сургуульд болсон арга хэмжээний үеэр буудуулж амиа алджээ

АНУ-ын "Turning Point"-ийг үүсгэн байгуулагч, консерватив улс төрийн идэвхтэн Чарли Кирк өнөөдөр /2025.09.11/ Юта Валлигийн их сургуульд болсон арга хэмжээний үеэр буудуулж нас барсан талаар CNN мэдээлжээ.

Эл хэргийн дараа Ютагийн эрх баригчид мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд сэжигтэй нэг этгээдийг баривчлаад дараахан нь сулласан гэж Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател мэдэгдсэн байна. Чарли Киркийн үхлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Энэ өдөр Америкийн хувьд хар өдөр боллоо. Улс төрийн хүчирхийллийг таслан зогсоох илүү өргөн хүрээний төлөвлөгөөг танилцуулна” гэжээ. Д.Трамп Бүгд найрамдах намыг шинэчлэн байгуулах үед Чарли Кирк шинэ популист консерватизмыг тусгаж, сонгуулийн үеэр Трамп залуучуудын санал авахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм.