Бусдад зодуулж БНСУ-д эмчлүүлээд ирсэн Д.С-д хилийн хориг тавих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2025.09.10/ 13.00 цагт Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болно.
Хэргийг эргэн сануулбал, Э.Тэмүүлэн нарт зодуулсан гэх хохирогч "С" Солонгос руу эмчлүүлэхээр явсан. Хэсэг хугацаанд эмчлүүлж байгаад эх орондоо ирээд буцах гэтэл түүнд хилийн хориг тавих асуудал яригджээ. Учир нь хохирогчид хилийн хориг тавиулах хүсэлтийг прокурорын зүгээс гаргасан байна.