БНСУ-ын SBS телевизийн "Veiled musician” шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж, үзэгчдэд хүргэнэ

БНСУ-ын SBS телевизийн "Veiled musician” шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж, үзэгчдэд хүргэнэ

Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл “Veiled musician” шоу нэвтрүүлгийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр энэ сарын 13-наас үзэгчдэд хүргэх гэж байна. Тус шоунд 14-өөс дээш насны Поп, хип хоп, R&B, баллад урсгалаар дуулдаг залуус өрсөлдөнө.

“Veiled musician” шоу нь таны царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд "хөшигний ард" дуулагдахаараа онцлогтой юм. Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болно. Тус шоу нэвтрүүлэг нь Солонгос улсдаа гурав дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Азийн 13 оронд онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байгаа юм. Улс бүр өөрийн орноос гурван ялагчийг тодруулж БНСУ-д зохион байгуулах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болох юм. Тус тэмцээнд оролцох бүх зардлыг МҮОНРТ бүрэн хариуцаж байгаа юм байна.