30 сая төгрөгийн шагналын сантай 45-55 насны ахмад бөхчүүдийн барилдаан болно

30 сая төгрөгийн шагналын сантай 45-55 насны ахмад бөхчүүдийн барилдаан болно

Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар ирэх сарын 4-ний өдөр ахмад бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

Тус барилдаан нь Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан түнш байгууллага”-аар хамтран ажиллаж буй Өмнөговь аймгийн нэрэмжит тэмцээн бөгөөд нийт 30 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаан нь 45-49, 50-54, 55-с дээш насны ангиллаар болно. Ингэхдээ насны ангилал бүрд түрүү бөх  гурван сая, үзүүр бөх хоёр сая, их шөвөг нэг сая, дунд шөвөг хагас сая төгрөгийн бай шагналтай аж.