ВИДЕО: Шинэ хөлөг онгоц Туркийн эргээс хөдлөөд хэдхэн минутын дараа живжээ

ВИДЕО: Шинэ хөлөг онгоц Туркийн эргээс хөдлөөд хэдхэн минутын дараа живжээ

Туркт цоо шинэ "Dolce Vento" нэртэй усан онгоц боомтоос дөнгөж гараад хэдхэн минутын дараа живсэн хэрэг гарчээ. Дүрс бичлэгт тансаг зэрэглэлийн "Dolce Vento" хөлөг онгоц далайн усан дээр гарсныхаа дараа хазайж байгааг харуулж байна. Ойролцоогоор 700 мянга фунт стерлингийн үнэтэй усан онгоцыг Истанбул хотод бүтээжээ.

ВИДЕО: 

Тансаг зэрэглэлийн "Dolce Vento" хөлөг онгоцны ослын үеэр зорчигчид бүгд усанд үсэрч чадсан бол багийн нэг гишүүн бараг төгсгөл хүртэл усан онгоц дээр зогсож байжээ. Тэгвэл уг ослоос болж амиа алдсан хүн байхгүй бөгөөд ахмад, хоёр далайчин мөн дарвуулт онгоцны эзэн эрэг рүү аюулгүй сэлж гарч иржээ. Энэ осол эргээс ердөө 200 метрийн зайд болсон байна.