Израиль, Иран гал зогсоох гэрээгээ зөрчихгүй байхыг Д.Трамп уриалж, "Дайн дахин сэдрэх аюултай" гэжээ

Израиль, Иран гал зогсоох гэрээгээ зөрчихгүй байхыг Д.Трамп уриалж, "Дайн дахин сэдрэх аюултай" гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран болон Израильд хандан өмнө нь тохиролцсон гал зогсоох гэрээг чанд сахихыг уриалжээ. Энэ мэдэгдэл нь талууд гал зогсоохыг албан ёсоор баталгаажуулсны дараа дахин харилцан цохилт өгсөнтэй давхцсан байна.

Хоёрын талын цохилтуудын талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч, Д.Трампын зүгээс энэ үйлдлийг хүчтэй шүүмжилж, эвлэрлийн процессийг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулсан байна. Тэрбээр, “Бид бүс нутгийг тогтворжуулах түүхэн боломжийн өмнө ирээд байна. Хэрвээ талууд гал зогсоох гэрээгээ зөрчвөл энэ нь дайн дахин сэдрэх аюултай. Израиль, Ираны удирдлагыг амласнаа биелүүлж, тайван замаар үргэлжлэх боломжийг хадгалахыг уриалж байна” гэжээ.

Энэ сарын эхээр Израиль, Ираны хооронд хурц сөргөлдөөн гарч, 12 хоног үргэлжилсэн дайны дараа АНУ, Катарын зуучлалаар гал зогсоох тохиролцоо байгуулагдсан юм. Д.Трамп энэхүү тохиролцоог “дайнд цэг тавьсан, том ялалт” хэмээн үнэлсэн.

Гэвч сүүлийн өдрүүдэд гарсан харилцан цохилт нь гэрээний ирээдүйг бүрхэг болгож, олон улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоож эхлээд байгаа юм. АНУ энэ асуудалд хүлээцтэй хандана гэдгээ илэрхийлсэн ч, Д.Трамп гал зогсоохыг хатуу чанд баримтлахыг шаардсан хэвээр байна.

Эх сурвалж: BBC