2025 оны зургаадугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Болгар улсын Софи хотод зохион байгуулагдсан Европын физикийн IX олимпиадад 40 орны 200 орчим сурагчид, 100 орчим багш, дасгалжуулагч нар оролцон, мэдлэг чадвараа уралдууллаа.
Монгол улсаа төлөөлөн 5 сурагч оролцож нэг мөнгөн медаль, нэг шагналт байр эзэлсэн түүхэн амжилт үзүүлжээ. Ийнхүү Монгол Улс Европын физизийн олимпиадаас түүхэндээ анх удаа мөнгөн медалиа хүртэж байна. Тодруулбал, Дархан-Уул аймаг, Од сургуулийн 11–р ангийн сурагч Г.Амармэнд мөнгөн медаль, Улаанбаатар хот, Сант сургуулийн 10-р ангийн сурагч Г.Чойдэлгэр шагналт байрт шалгарлаа.