Эмэгтэйчүүдийн -63 кг /жин/-д оролцсон Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр дагах барилдаанд эзэн орны бөхийг ялснаар хүрэл медалийн төлөөх барилдаанд шалгараад байсан юм.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразил улсын тамирчин Рафаэла Силваг үндсэн цагт вазари үнэлгээгээр ялж, хүрэл медалийн болзол хангаад байна. Б.Ганхайч жүдо бөхийн спортоор хичээллэсэн 18 жилийн хөдөлмөрийн үр дүнгээ гаргаж, дэлхийн медальтан боллоо.