Энэ сарын 16-22-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх сумдын нутгаар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр борооны өмнө түр зуур ширүүснэ. Ирэх пүрэв гарагаас /2025.06.19/ нийт нутгаар өдөртөө +30 градусыг давж хуурайшилт нэмэгдэх тул аялал зугаалгаар явж байгаа иргэд, малчид, тариаланчид, тээвэрчид та бүхнийг болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас болгоомжилж, сэрэмжтэй байхыг ‘‘Цаг Уур Орчны Шинжилгээ’’ -ний газраас анхааруулж байна.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ