Энэтхэгт осолдсон онгоцны хар хайрцгийг олжээ

Энэтхэгт осолдсон онгоцны хар хайрцгийг олжээ

Энэтхэгийн Ахмедабад хотод осолдсон “Air India” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцагнуудын нэгийг мөрдөгчид олсон тухай тус улсын Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн сайд Рам Мохан Найду Кинжарапу мэдэгджээ.

“Нислэгийн мэдээлэл бүртгэгчийг (Хар хайрцаг) ослын газраас 28 цагийн дотор олж илрүүлсэн. Энэ нь мөрдөн байцаалтын явцад чухал ахиц гарсныг харуулж байна. Хар хайрцаг нь хэргийн мөрдөн байцаалтад ихээхэн тус дөхөм болно” гэж Р.Кинжарапу хэлсэн байна. Энэтхэгийн Нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах товчооноос мэдээлснээр, нислэгийн мэдээлэл бүртгэгчийг ослын газрын ойролцоох нэгэн барилгын дээвэр дээрээс олсон бөгөөд тус товчоо одоо ажлаа "бүрэн хүчин чадлаар" эхлүүлсэн гэж мэдэгджээ.

Онгоцнууд ихэвчлэн хоёр хар хайрцагаар тоноглогдсон байдаг бөгөөд эдгээр нь жижиг боловч маш бат бөх мэдээлэл бичигчид юм. Тэдгээрийн нэг нь нислэгийн өндөр, хурд зэрэг нислэгийн мэдээллийг бүртгэдэг бол нөгөө нь нисгэгчдийн хоорондын яриа болон бусад дуу чимээг бичдэг бүхээгийн дуу хураагч юм. Хоёр дахь хар хайрцаг болох бүхээгийн дуу хураагчийг хайх ажил үргэлжилсээр байна.




Өнөөдөр бар өдөр

18 цагийн өмнө