“Хасын хүлгүүд” “BCL Asia- 2025”-ын хагас шигшээд шалгарах эсэх тоглолтоо өнөөдөр хийнэ

“Хасын хүлгүүд” “BCL Asia- 2025”-ын хагас шигшээд шалгарах эсэх тоглолтоо өнөөдөр хийнэ

Сагсан бөмбөгийн “BCL Asia буюу 2025” Азийн аваргуудын лигийн тэмцээн  Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зургадугаар сарын 7-13-ныг дуустал зохион байгуулагдах юм.

Манай улсын “Хасын хүлгүүд” зургадугаар сарын 11-ний өдөр буюу өнөөдөр шилдэг найман багийн хасагдах шатны хагас шигшээд шалгарах тоглолтыг 19:00 цагаас Филиппиний "Meralco Bolts" багтай хийнэ. Тус тоглолт АНЭУ-ын Дубай хотын “Кока Кола арена”-д болно.