Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д орууллаа.
МАН-ын Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.
Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Уг саналыг хэлэлцэх УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өнөөдөр 16.00 цагт зарлагдлаа.