Д.Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн үймээн, самуун дөрөв дэх өдрөө Лос-Анжелес хотод үргэлжилж байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Харин энэхүү эсэргүүцлийн жагсаалын зогсоохын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Үндэсний Гвардийн 2000 цэргийг тус газарт дахин илгээсэн байна.
Ингэснээр өмнө нь илгээсэн цэргүүдтэй нийлээд нийтдээ 4,100 орчим Үндэсний Гварди цэрэг хөдөлгөөнд байгааг АНУ-ын төлөөлөгчид баталсан байна. Д.Трампын энэхүү шийдвэр Калифорни муж болоод Лос-Анжелес хотын удирдлагуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тодруулбал, Калифорнийн захирагч Гэвин Ньюсом Ерөнхийлөгч Д.Трампын энэ үйлдлийг “болгоомжгүй”, “эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл” гэж үзэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Харин Лос-Анжелесын дарга Карен Басс хотын дотоод засаглалыг хүчтэй зөрчиж байна хэмээн шүүмжилжээ.