Колумбын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг буудаж, хүнд шархдуулжээ

Колумбын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг буудаж, хүнд шархдуулжээ

Колумб улсын “Centro Democrático” намын сенатор, Ерөнхийлөгчид нэр дэвшигч 39 настай М.У.Турбай сонгуулийн кампанит ажлаа хийж байх үеэрээ Богота дахь Modelia хорооллын “El Golfito” парк дээр гурван удаа буудуулж хоёр сум нь түүний толгойд нь туссан байна. 

Түүнийг ард зогсож байсан 15 настай этгээд 9 мм‑ийн Glock буугаар буудаж, хүнд шархдуулсан байна. Харин тус этгээдийг газар дээр нь барьсан бөгөөд тэрээр хөлөндөө шарх авсан тул эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэгвэл Колумбын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Тарбэйд яаралтай мэс засал хийж, амжилттай болсон гэдгийг түүний эхнэр мэдээлжээ. Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд захиалагчийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж. Мөн Колумбын одоогийн Ерөнхийлөгч, "Ойрын бүх эх үүсвэрүүдийг ашиглан захиалагчдыг олно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC