ВИДЕО: Ачилтын автомашины хөдөлгөөнийг хааж зогссон иргэнийг дайрсан жолоочийг шалгаж байна

ВИДЕО: Ачилтын автомашины хөдөлгөөнийг хааж зогссон иргэнийг дайрсан жолоочийг шалгаж байна

Олон нийтийн сүлжээнд өчигдөр /2025.06.08/  “Ачилтын автомашины жолооч хүн дайрчхаад эмнэлэг ч дуудахгүй тамхи татаад хэрүүл хийгээд зогсоод байна” гэх мэдээлэл цацагдсан.

ВИДЕО:

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Сүхбаатар дүүрэгт тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлж, түр саатуулах үйлчилгээ эрхэлдэг компани ачигч автомашины жолооч нь 2025 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Тоёота Приүс41 маркийн тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрмийн 14.8в “чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр /22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд/ зогсохыг хориглоно заалт зөрчсөн үндэслэлээр Чингэлтэй өргөн чөлөө, долоон буудлын эцсийн автобусны буудлаас зөөж шилжүүлэх үед дээрх зөрчил гарсан.

Тухайн үед автомашинтай хамааралгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн ачигч автомашины хөдөлгөөнийг хааж зогсон, чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд шүргүүлсэн. Дээрх асуудалд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв.

Б.МӨНХСАЙХАН