Өнөөдөр /2025.06.06/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Хурлын дараа Бага хурлын гишүүн С.Нэргүй парламентад суудалтаый бүх намуудыг оролцуулсан Их эвслийн Засгийн газрыг байгуулах шаардлагыг намын удирдлагууддаа хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр “2024 оны ээлжит УИХ-ын сонгуулаар манай нам 68 суудал авч, хамтарсан Засгийн газар байгуулсан. Улмаар Төмөр замын хил холболтын төсөл, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл зэрэг томоохон мега төслийг хөдөлгөсөн. Гэсэн ч МАН-ын Бага хурал болон УИХ-ын гишүүдийн олонхын саналаар хамтарсан Засгийн газар огцорсон. Энэ нь олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн тогтворгүй байдлыг ужгируулах шийдвэр гэж МАН-ын Бага хурлын гишүүд үзэж байна. Иймээс МАН-ын бага хурлаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Үүнд, Үндэсний их зөвшилцлийн Засгийн газрыг байгуулах, парламентад суудалтай нам эвслүүдтэй хамтарч ажиллах, эв нэгдлийг хангах, улс орны нэгдмэл байдлыг эрхэмлэх шинэ Ерөнхий сайдыг сонгох асуудал багтана. Энэ бол МАН-ын Бага хурлын 117 гишүүний санал хүсэлт” гэлээ
ВИДЕО: