Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн хэргийг өчигдөр /2025.06.06/ Дүүргийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгдэгч нарыг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан.
Харин "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул түүнийг баривчлах шийтгэлийг түр түдгэлзүүлж, Ж.Энхжаргаланг өчигдөр орой сулласан юм.
Тэгвэл Ардчилсан намын Хүний эрхийн хорооноос АН-ын УТЗ-ийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийг Улсын төрийн намын тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу намын гишүүний эрхийг хамгаалж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг баривчлах шийтгэлийг түр түдгэлзүүлж, сулласан байна.