МАН-ын Удирдах зөвлөл яг одоо /2025.06.06/ хуралдах гэж байна. Энэ үеэр Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр " Тухайн салбартаа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүн байвал давхар дээлтэй эсэх нь хамаагүй. Өөрсдийгөө дагасан жулдрай нарыг тавьбал Засгийн газар олигтой ажиллаж чадахгүй. Өнөөдөр мэргэжилтний бодлогоор салбарыг авч явж байна. Хуучин бол тухайн салбарын шилдэг боловсон хүчнээр яам удирдуулдаг байсан. Тэр хүн мэргэжилтнүүдийн оруулж ирсэн төлөвлөгөө, бодлогыг баталдаг юм. Бид нүүрсээр 10 их наяд төгрөгийг олдог. Энэ жил энэ мөнгөнийхөө 50 хувийг алдах гээд байна. Энэ алдагдсан мөнгийг хаанаас, яаж олох вэ гэж тархиа гашилгах ажлыг дараагийн Ерөнхий сайд хийнэ" гэлээ.
ВИДЕО: