Д.Нямхүү нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо

Д.Нямхүү нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаатгасан ч, прокуророос Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичиж, улмаар тус хэргийг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр болсон. 

Тэгвэл Д.Нямхүү нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.  Шүүхээс Д.Нямхүү нарт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Нямхүү, Д.Бархүү нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон байдаг. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө