Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооо “Төв цэнгэлдэх” хүрээлэнд зохион байгуулагдсан “Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдад хутгалуулсан, бусдад зодуулсан, бусдын биед халдах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид уг тоглолтын үеэр иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг явуулж, биедээ зэвсгийн чанартай зүйл авч явсан 12 иргэдээс хутга-10, зодооны хэрэгсэл 2 зэргийг хураан авч, бусдын гээгдүүлсэн 18 гар утас, алга болсон гэх 7 хүүхэд, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн бага насны хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч, тус арга хэмжээний үеэр 3 иргэний биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдсан байж болзошгүй 2 этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.