ШУУРХАЙ: Д.Трампын цагаачлалын зарлигаас болж хэл, сонсголын бэрхшээлтэй Монгол Улсын иргэн АНУ-д 80 хоног хоригдож байна

ШУУРХАЙ: Д.Трампын цагаачлалын зарлигаас болж хэл, сонсголын бэрхшээлтэй Монгол Улсын иргэн АНУ-д 80 хоног хоригдож байна

АНУ-ын хорих ангид хэл, сонсголын бэрхшээлтэй монгол иргэн 80 гаруй хоног хоригдож байгаа талаар тус улсын KPBS хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, сонсголгүй, хэлгүй монгол эрэгтэй АНУ-ын Отай Меса цагдан хорих ангид 80 гаруй хоног хоригдож байгаа аж. Энэ талаар түүний эгч нь хэлэхдээ, “шүүгчтэй уулзаж, монгол хэл ойлгодог хүнтэй харилцах боломж гараагүй. Дүүдээ маш их санаа зовж байна" гэжээ. Хоригдож буй монгол иргэний эгч нь Виржиниа мужид амьдардаг АНУ-ын иргэншилтэй хүн бөгөөд дүүгээ батлан даахыг хичээж байгаа аж. Түүнчлэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь өөрийнх нь цагаачлалын асуудлыг эрсдэлд оруулж болзошгүй гэж айж, овог нэрээ хуваалцахгүй байхыг KPBS-ээс хүссэн байна.

Уг хэргийн талаар өмгөөлөгч Андреа Монтавон-МакКиллип нь ерөнхийлөгч Дональд Трампын захирамжаар цагаачдыг зохих журмын дагуу баривчилж, хувийн компаниудын хорих газруудад их хэмжээний ашиг авчирч байна гэжээ.

Мөн түүний хэлснээр хоригдож буй монгол иргэн хоёрдугаар сард АНУ-д очсон бөгөөд тухайн үед орогнол хүсэх хүсэлтэй байгаагаа тайлбарласан байна. Гэтэл Хил хамгаалах албаны ажилтнууд хэлний бэрхшээлтэй монгол иргэнтэй ойлголцоогүй бөгөөд Цагаачлалын алба, Гаалийн албанд шилжүүлснээр тэд түүнийг Отай Меса хорих төвд аваачсан аж. Тус улсын ерөнхийлөгч Д.Трампын шинэ зарлигуудын нэг нь "Бусад улсын иргэнийг улсуудыг түрэмгийллээс хамгаалах баталгаа"-г хассан явдал юм. Мөн монгол иргэнийг өмгөөлөгчтэй нь байлцуулахыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өмгөөлөгчдөө “хэлмэрчийн тэмдэг нь монгол дохионы хэлнээс өөр учраас ойлгохгүй байгаа”-гаа хэлсэн байна. Улмаар түүнийг Монгол руу буцаах нь аюулгүй хэмээн үзэж, удахгүй албадан гаргахаар төлөвлөж байгаа ч өмгөөлөгч Монтавон-МакКиллип нь түүнийг албадан гаргахаас урьдчилан сэргийлэх хүсэлтийг холбооны шүүхэд гаргажээ. Харин шүүх хуралдаанд өмгөөлөгч нь биечлэн оролцох, монгол дохионы хэлийг орчуулах, хууль ёсны төлөөлөгч оролцох боломжгүй байгаа нь шүүх хуралдааны явцад гарсан зөрчил байж болзошгүй гэв. 

Харин энэ талаар Гадаад харилцааны яамнаас бид тодруулахад, “Одоогоор АНУ-д байгаа дипломат төлөөлөгчийн газруудаас энэ иргэнтэй холбоотой мэдээлэл ирээгүй байна” гэсэн тайлбайрыг өгсөн юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Эх сурвалж: KPBS