Гэрийн тооноор нь орж, бага насны хүүхдийг нь дээрэмдсэн хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Архангай аймагт гарсан байна.
Тодруулбал, үл таних этгээд айлын тооноор орж, бага насных нь хүүхдийнх нь биед халдаж, гар утсыг нь дээрэмдсэн байна. Энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахад М гэгч нь шунахайн сэдлээр айлын гэрийн тооноор орж, бага насны хүүхдийн биед нь халдаж, гар утсыг нь дээрэмдсэн байжээ. Улмаар уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагч нарыг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, мөн гэртээ байхгүй байгаа талаарх мэдээллээ бусдад хэлж мэдэгдэхгүй байх, цахим орчинд гэрээ эзэнгүй орхисон талаарх мэдээллээ бусдад хуваалцахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.