ВИДЕО: Усны хуй салхи далайн амьтдыг агаарт сорж байгаа бичлэг цахим орчинд нийтлэгджээ

ВИДЕО: Усны хуй салхи далайн амьтдыг агаарт сорж байгаа бичлэг цахим орчинд нийтлэгджээ

Энэ сар /2025.05/-ын эхээр Францын Карибын тэнгисийн Гуаделуп арлын ойролцоо ховор тохиолддог байгалийн үзэгдэл болсон байна. Тодруулбал, тус арлын Байе-Мао хэмээх эрэг орчимд усны хуй салхи үүсэж, далайн загасыг агаарт сорж, дараа нь газарт бороо мэт буулгасан бичлэгүүд цахим орчинд нийтлэгдсэн байна.

ВИДЕО: 

Усны хуй салхи нь далай, тэнгис, нуур зэрэг усан гадаргуу дээр үүсдэг, торнадо шиг эргэлдсэн хуй салхи байдаг байна. Энэ төрлийн хуй салхи нь усны гадаргуу дээр байгаа жижиг амьтад болох загас, мэлхий, яст мэлхий зэргийг агаарт сорж, дараа нь газарт унагадаг байна. Зарим тохиолдолд эдгээр амьтад хэдэн арван километрийн зайд хүртэл салхиар тээвэрлэгдэн явсаар газарт унадаг байна.

Тодруулбал, өмнө нь загсаар бороо орж байсан тохиолдол дэлхийн цөөнгүй тохиолдож байжээ. Тухайлбал, Хондурасын Йоро хотод жил бүр “Lluvia de Peces” буюу загасны бороо ордог талаар нутгийн иргэд ярьдаг байна. Харин Францын Гуаделуп арлын ойролцоо болсон энэхүү үзэгдэл нь тухайн бүс нутагтаа ховор тохиолддог байна. 

Эх сурвалж: NEXTA