ФОТО: “Гэгээнтэн" цогцолборын барилгын ханын хавтангууд ховхорч, автомашины дээрээс унажээ

ФОТО: “Гэгээнтэн" цогцолборын барилгын ханын хавтангууд ховхорч, автомашины дээрээс унажээ

Өнөөдөр /2025.05.04/ 11:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 18-р хороонд байрлах “Гэгээнтэн" цогцолборын барилгын ханын хавтангууд ховхорч унажээ.

Улмаар автомашины зогсоолд байсан нэг машины дээрээс хавтан нь унасан байна. Уг машинд хүн байгаагүй бөгөөд учирсан хохирлыг тогтоогоогүй байгаа юм.

Сонирхуулахад, өнөөдөр болон маргааш ихэнх нутгаар нойтон цас, бороо орж, салхи 18-24 метр/сек хүрч ширүүсэхийг анхааруулж байна.