Berkshire Hathaway компанийн захирал, ТУЗ-ийн даргын албан тушаалаас У.Баффетт огцрох болсноо зарлажээ

Berkshire Hathaway компанийн захирал, ТУЗ-ийн даргын албан тушаалаас У.Баффетт огцрох болсноо зарлажээ

Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетт 2025 оны эцэст Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирал болон Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн даргын албан тушаалаасаа огцрох болсноо албан ёсоор зарласан байна. Тэрбээр 60 гаруй жилийн турш тус компанийг удирдаж ирсэн бөгөөд энэ хугацаанд Berkshire Hathaway-ийг жижиг нэхмэлийн үйлдвэрээс 1.16 их наяд ам.долларын хөрөнгөтэй санхүү, үйлдвэрлэлийн аварга компани болгон өөрчилсөн юм.

У.Баффетт өдгөө 94 настай бөгөөд түүний залгамжлагчаар дэд ерөнхийлөгч Грег Абел томилогдож байгаа аж. Г.Абел нь 1992 оноос хойш компанид ажиллаж ирсэн, эрчим хүчний салбарт мэргэшсэн, стратегийн сэтгэлгээ сайтай, 62 настай туршлагатай нэгэн ажээ. Тэрээр У.Баффеттын удирдлагын философи, хөрөнгө оруулалтын зарчмуудыг хадгалах үүрэг хүлээж байгаа аж.

У.Баффетт компанийн зөвлөх хэлбэрээр тодорхой хэмжээнд оролцсоор байх ч өдөр тутмын удирдлагын бүх эрх мэдэл Г.Абелд шилжих аж. Түүнчлэн У,Баффеттын хүү Ховард Баффетт ирээдүйд компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус даргаар ажиллах төлөвтэй байгаа аж. 

У.Баффетт амьдралынхаа туршид хуримтлуулсан 168 тэрбум ам.долларын хөрөнгийнхөө ихэнхийг буяны үйлсэд зориулах амлалт өгсөн. Түүний удирдлага дор Berkshire Hathaway-ийн хувьцааны үнэ 1965 оноос хойш 5.5 сая хувиар өссөн нь санхүүгийн түүхэнд маш ховор үзэгдэлд тооцогддог.

Эх сурвалж: Reuters