ОЛИМП: С.Жамбалжамц засмал замын ганцаарчилсан бөөн гарааны төрөлд 57 дугаар байр эзэллээ

ОЛИМП: С.Жамбалжамц засмал замын ганцаарчилсан бөөн гарааны төрөлд 57 дугаар байр эзэллээ

"Парис-2024" зуны олимпын наадам үргэлжилж байна. Манай улсаас олимпын дугуйн спортын уралдаанд ОУХМ С.Жамбалжамц оролцож байгаа билээ. 

Тэгвэл олимпын наадмын дугуйн спортын засмал замын ганцаарчилсан бөөн гарааны төрөлд, Азийн АШТ-ний хүрэл медальт, ОУХМ С.Жамбалжамц 57-р байр эзэллээ. Тэрээр 273 км замыг 6 цаг 28 минут 31 секундэд туулснаар нийт 90 тамирчнаас 57-р байрт шалгарлаа. Монгол Улсаас 28 жилийн дараа зуны Олимпын их наадамд оролцсон билээ.

Сонирхуулахад, олимпын наадмын найм дахь өдрийн дараах байдлаар Монгол Улс 48 дугаар байрт жагсаж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

46 минутын өмнө