Э.Бадар-Ууган: О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдүүлгийг Буудлагын хорооноос дутуу бөглөсөн. Эрхийг нь сэргээхээр ОУОХ-нд хандсан ч "боломжгүй" гэсэн

Э.Бадар-Ууган: О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдүүлгийг Буудлагын хорооноос дутуу бөглөсөн. Эрхийг нь сэргээхээр ОУОХ-нд хандсан ч "боломжгүй" гэсэн

Манай улсын 33 тамирчин "Парис 2024" зуны олимпод оролцохоор эрхээ аваад байсан ч Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны хариуцлагагүй байдлаас болж хоёр тамирчны 10 метрийн хийн буудлагын төрөл нь хасагдаж, зуны олимпод ганц төрлөөр оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

МҮОХ-ны ЕНБД Э.Бадар-Ууган, "Парис-2024 олимпод Монгол Улсаас нийт 33 тамирчин оролцох эрхээ авсан байдаг. Монголын Үндэсний Буудлагын хороонд МҮОХ-ноос зургаадугаар сарын 09-ний өдөр мэдүүлгээ ирүүлэх албан бичгийг хүргүүлсэн. Бүртгэлийн хугацаа долдугаар сарын 08-ны өдрөөр дууссан. Энэ хооронд Буудлагын хорооноос дутуу бөглөсөн албан бичигтэй холбоотой ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Түүнчлэн бид ОУОХ-ны Буудлага зохион байгуулах холбоотой холбогдож хоёр тамирчны эрхийг баталгаажуулж өгөхийг хүссэн боловч боломжгүй гэдэг хариу өгсөн. Гэхдээ бид дахин албан бичиг ОУОХ руу явуулна" гэв.




Өнөөдөр тахиа өдөр

14 цагийн өмнө