ЭМЯ: Улаанбаатарт 644 орон нутагт 303 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 644 орон нутагт 303 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 950 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 303 нь орон нутагт
  • 644 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 11,723 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 30,237 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-5038
  • Хүндэвтэр-5022
  • Хүнд-1415
  • Нэн хүнд-248 байна. 

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 11 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,767 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө