Өмнөговь аймгийн Сэврэй суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Сэврэй суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” гэдэг газар наймдугаар сарын 25-ны өдрийн 18:11 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 18:19 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар наймдугаар сарын 25-ны өдрийн 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:00 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.




Өнөөдөр тахиа өдөр

20 цагийн өмнө