Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1672 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 1275 нь орон нутагт
- 600 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 9,910 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 9,232 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-5676
- Хүндэвтэр-3216
- Хүнд-832
- Нэн хүнд-186 байна.
Сүүлийн 24 цагт 1672 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас ХОЁР хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 891 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.