Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр АН-ын бүлгийн хуралд оролцох төлөвтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр АН-ын бүлгийн хуралд оролцох төлөвтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 17-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг сонссон гэх мэдээлэл бий. 

Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны 11:00 цагт УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хурал зарлагдаад байна. Тус хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох төлөвтэй байгаа аж. Учир нь тэрбээр өчигдөр мэдэгдэл хийснийхээ дараа АН-ын бүлгийн хуралд оролцох хүсэлтэй байгаагаа уламжилсан боловч тухайн үед тус бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүй, бүлгийн дарга Б.Түвшин ч Улаанбаатар хотод байгаагүй гэх мэдээлэл байна.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө