Коронавирус цар тахлаас урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн салбарын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагаар ажилласан байгаа юм. Тэгвэл өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга н.Ганзориг мэдээллээ.
ЗГ 08 цагаас хойш 20 гаруй асуудлаар хуралдаж байна.
— Ganzorig (@GanzoTg) May 20, 2020
Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулна. Түрээслээд, өмчлөх нөхцөлөөр 1300-1500 өрх бэлэн орон сууцанд хамрагдана.#Covid_19-н талаар яг одоо хуралдаж байна. pic.twitter.com/IgA4uQdK5q