Монгол улс ЕХ-ны хар жагсаалтад орох нь батлагдлаа

Монгол улс ЕХ-ны хар жагсаалтад орох нь батлагдлаа

Европын Комисс өчигдөр ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ  албан ёсоор танилцуулжээ.

Тус комиссоос бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд ирэх 12 сарын хугацаанд Европын Холбоо дээрх гэмт хэрэгтэй тэмцэх дүрэм журмыг илүү сайн мөрдөх, хянах, зохицуулах тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Европын Комиссоос ЕХ-ны санхүүгийн системд ноцтой аюул учруулж буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх  гэмт хэргийн эсрэг тааруу ажиллаж буй, өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын шинэчилсэн жагсаалт болон тэдгээр улс орнуудыг тодорхойлох илүү ил тод, боловсронгуй аргачлалыг нийтэлжээ.

Ингээд Европын Холбооны “хар жагсаал”-д шинээр нэмэгдэж буй улсууд нь Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве бол “хар жагсаалт”-аас Босни-Герцеговина, Этиоп, Гайана, Лаос, Шри Ланка, Тунис зэрэг улсууд гарч байна. Энэхүү жагсаалтыг нэг сарын дотор Европын парламентад өргөн барьж батлах юм байна.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх нэг сарын хугацаанд өөрчлөлт орж болно. Харин Европын парламентаар ороод батлагдсан тохиолдолд шинэ дүрэм 2020 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргаж байсан ба 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр энэ жагсаалтаас гарч байсан юм.

 “Хар жагсаалт”-д орсноор:

  • Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд эдгээр орнуудтай харилцаж буй үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, хяналтаа нэмэгдүүлж эхэлнэ.
  • Энэ жагсаалтад багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох
  • Европын Холбооны банкууд болон бусад санхүү, татварын фирмүүд эдгээр улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах шаардлагатай болно.
  • Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болно
  • Зээлжих зэрэглэл буурах магадлалтай зэрэг шууд эрсдэлтэйгээс гадна шууд бус олон эрсдлүүд хүлээж байгаа юм.

 




Өнөөдөр тахиа өдөр

52 минутын өмнө