Ройтерс агентлаг “Европын Холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй” орнуудыг хар жагсаалтад нэмэхээр болсныг мэдээлсэн. Үүнд манай улсыг багтаасан байв.
Энэ талаар өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улс 2019 оны аравдугаар сард Саарал жагсаалтад бүртгэгдсэн. Зургаан үндсэн асуудал байсан. Үүнээс гурвыг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бээжинд болсон хурлаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн.
Тавдугаар сарын 11-нд Монгол Улсын ажлын хэсэг Олон улсын хамтын ажиллагааны багтай онлайн хурлаа хийнэ. Энэ хурлаар тайлангаа хамгаалаад гарвал Саарал жагсаалтаас гарах боломжтой.