Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авжээ. Ийнхүү оны эхнээс авсан нийт үнэ металл 6.7 тн-д хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 66% буюу 4.4 тонноор өссөн дүн ажээ. Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна. 2020 оны дөрөвдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл тус тус худалдан авжээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 149,986.18 төгрөг байв.