Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг олгож эхэлнэ

Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг олгож эхэлнэ

Энэ оны эхний улирлын НӨАТ-ын урамшууллыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ.

НӨАТ-ын урамшууллыг жилийн эцэст нэг удаа олгодог байсан бол энэ оноос эхлэн жилд дөрвөн удаа олгох болсон юм.

Энэ сарын 8-ны 23:59:59 цагаас хойш бүртгүүлсэн, эхний гурван сарын дотор хийсэн худалдан авалтын баримтуудыг урамшуулалд хамруулаагүй байна.