Бодибилдингийн Э.Энхжин нарын дөрвөн тамирчнаас допинг илэрсэн бол Б.Анхбаяр шинжилгээ өгөхгүй хэмээн зугтжээ

Бодибилдингийн Э.Энхжин нарын дөрвөн тамирчнаас допинг илэрсэн бол Б.Анхбаяр шинжилгээ өгөхгүй хэмээн зугтжээ

Сүүлийн жилүүдэд монголын үндэсний бөх болон бусад төрлийн спортоор хичээллэж байгаа тамирчдаас допингийн төрлийн бодис илэрч, улмаар уралдаан, тэмцээнд оролцох эрхээ хасуулах тохиолдол нэлээдгүй гарах болсон.

Үүнтэй холбоотойгоор допингийн төрлийн бодис хэрэглэсэн, эсвэл бусдад санаатайгаар хэрэглүүлсэн эсэх асуудал ч мөн хөндөгдөж, хууль хяналтын байгууллагаас уг асуудлыг шалгаж эхэлсэн байдаг. Тухайлбал, энэ жилийн /2025.07/ Улсын баяр наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаярт нэр бүхий хүн зориудаар допинг өгч, хэрэглүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, улмаар хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 

Тэгвэл Монголд нэлээдгүй хөгжиж буй бодибилдингийн тамирчдаас ч допинг илэрчээ. Тодруулбал, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага Монголын Бодибилдинг фитнесийн хөгжлийн холбоо,  Монголын Бодибилдинг фитнесийн холбоотой хамтран бодибилдингийн тамирчдаас допингийн шинжилгээ авсан байна.

Ингэхэд

  • Бодибилдинг/ менс жуниорын тамирчин Б.Батзоригоос S1.2 Other Anabolic Agents/Clenbuterol,
  • Бодибилдингийн тамирчин Э.Энхжингээс S1.1AAS/Stanazolol metabolities S1.1 AAS /Methyltostosterone metabolities,
  • Бодибилдингийн тамирчин Т.Эрдэнээс S1.1 AAS /Boldenone and metabolite
  • Бодибилдинг/ менс физикийн тамирчин А.Жавхлангаас S1.1 AAS/ Drostanolone Clenbuterol гэх бодис илэрсэн байна. 

Бодибилдинг фитнессын тамирчин Б.Анхбаяр нь шинжилгээ өгөхгүй хэмээн зугтсан бол Бодибилдинг/ жуниор бикини тамирчин А.Халиун шинжилгээ өгөхөөс татгалзсан аж. 

Ташрамд өгүүлэхэд Турк улсын иргэн өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын хориглосон жагсаалтад багтсан 13 нэр төрлийн 29 мянган таблетка 4100 ширхэг сэргээшний төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг манай улсын хууль хяналтын байгууллагын алба хаагчид илрүүлэн, өдгөө мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. 




Улаанбаатарт 8 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө