Манай улс он гарснаас хойш 4.4 сая амны хаалт импортолжээ

Манай улс он гарснаас хойш 4.4 сая амны хаалт импортолжээ

Манай улс 2020 оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолсон бол хоёрдугаар сард 3.6 сая, гуравдугаар сарын 12-ны байдлаар 770 мянган ширхэг амны хаалт импортлоод байна.  Өмнөх оны мөн үед буюу эхний гурван сард 1.2 сая ширхэг амны хаалт импортоор орж ирж байсан бол он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 4.438.700 болж 3.7 дахин нэмэгджээ.

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор амны хаалтны эрэлт хэрэгцээ ийнхүү огцом нэмэгдсэн тул гаалийн байгууллага тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Тиймээс хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр, Эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлж байна.

Эх сурвалж: polit.mn