Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.О.Мередовтой энэ сарын 14-нд утсаар ярив.
Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярьж, тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйг онцлон тэмдэглээд хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.