Өнөөдөр /2025.02.06/ төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор -4…-9 градус, Алтайн өвөр говь, цас багатай газраар -9…-14 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч өдөртөө -24…-26 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.