Өнөө шөнө Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Туул голын хөндийгөөр -40 градус хүрч хүйтэрнэ гэж анхаарууллаа

Өнөө шөнө Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Туул голын хөндийгөөр -40 градус хүрч хүйтэрнэ гэж анхаарууллаа

Өнөө шөнө /2025.02.05-06/ Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Шөнөдөө Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35...-40 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -19...-24 градус, бусад нутгаар -24…-29 градус хүйтэн байна. Мөн маргааш /2025.02.06/ төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхаарууллаа.