"Бидон" хочит Д.Ганбатыг Батлан хамгаалахын сайдад АН-аас нэр дэвшүүлжээ

"Бидон" хочит Д.Ганбатыг Батлан хамгаалахын сайдад АН-аас нэр дэвшүүлжээ

Өчигдөр /2024.07.07/ орой хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар "хамтарсан Засгийн газарт орох"-ыг тус хорооны гишүүдийн 92 хувь нь дэмжсэн байдаг. Иймд АН-аас хамтарсан Засгийн газарт орж, сайд хийх хүмүүсийн нэрс яригдаж эхлээд байна. 

Тухайлбал, Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын 1 дүгээр тойргоос парламентад сонгогдсон Д.Ганбатын нэрийг АН-аас өгөөд байгаа талаар түүний туслах нь олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байна. Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгийн газрын гишүүдийнхээ 60 хувийн МАН-ын гишүүдээс бүрдүүлж, үлдсэн 40 хувийг АН болон ХҮН намаас бүрдүүлэх байр суурьтай байгаа юм.